Asian Chess Federation Academy - Mongolia

ACFA Mongolia

Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг

Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь албан ёсны салбар. ACFA Mongolia нь олон улсын сургалтын стандарт, хиймэл оюунд суурилсан Smart Class өгөгдөл, AI тайланг нэгтгэсэн нь сургалтын явцыг илүү ойлгомжтой, хэмжигдэхүйц болгох давуу талтай юм.

Opening lesson ACFA · Smart Class
Opening practice · 1. e4 e5
ACFA Азийн академийн Монгол дахь салбар
AI Report Өдөр тутмын сургалтын тайлан
Parent Portal Эцэг эхийн нэвтрэх хэсэг
English-Led Training Гадаад дасгалжуулагчтай хичээлүүд англи хэлний орчинд явагдана.

Academy

Дата, арга зүйтэй шатрын боловсрол

01

Олон улсын академийн чиглэл

ACFA Mongolia нь шатрыг системтэй сурах, сэтгэн бодох чадвар болон тэмцээний бэлтгэлийг үе шаттай хөгжүүлэхэд төвлөрнө.

02

Үүсгэн байгуулагчийн манлайлал

Академийг Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул зохион байгуулж байна.

03

Орчин үеийн сургалтын хяналт

Smart Class системээс ирсэн мэдээллээр өдөр бүрийн сургалтын явц, арга барил, хөтөлбөрийн нийцлийг эцэг эхчүүдэд ил тод харуулна.

04

Гадаад, дотоодын шилдэг дасгалжуулагчид — орос, англи хэлний орчин

Гадаад болон дотоодын шилдэг дасгалжуулагчид монгол, англи, орос хэлээр хичээллүүлэх бөгөөд шатраас гадна сурагчийн гадаад хэлний мэдлэгийг хөгжүүлэх давуу талтай.

Programs

Шаталсан сургалтын хөтөлбөр

Анхан шатнаас тэмцээний бэлтгэл хүртэл сурагч бүрийн түвшин, зорилго, ахицад тулгуурлан хөтөлбөрийг төлөвлөнө.

01

Анхан

Дүрэм, нүүдэл, хамгаалалт, энгийн тактик, бодлогын суурь дадал.

02

Дунд

Тактик, байрлалын санаанууд, Гараа, бодлого бодолтын суурь ойлголт, төгсгөл, тооцоолох дадал.

03

Ахисан

Өргийн дүн шинжилгээ, онолын бэлтгэл, цаг хувиарлалт, тэмцээний сэтгэл зүй.

04

Тэмцээний бэлтгэл

Өндөр түвшний стратеги, ахисан дүн шинжилгээ, олон улсын тэмцээнд оролцох бэлэн байдал.

05

Унших дадал

Манай сурагч бүр шатрын хичээл дуусмагц ном уншиж танин мэдэхүйн хичээлд хамрагдан унших дадалд суралцана.

Team & Community

Албан ёсны академи, идэвхтэй шатрын нийгэмлэг

Монгол Авьяас Дэлхийтэй Уулзах Цэг. ACFA Mongolia нь олон улсын цолтой дасгалжуулагчдын багтайгаар анхан шатнаас тэмцээний бэлтгэл хүртэл системтэй сургалт явуулна.

Altan-Ulzii Enkhtuul
Founder-led academy

Алтан-Өлзийн Энхтуул

Их мастер (WGM), ОУ-ын Шатрын Холбооны дасгалжуулагч. Монгол Улсын 25 дахь шатрын аварга, Франц Улсын шатрын клубын легионер тамирчин.

  • Ахлах дасгалжуулагч, АНЭУ-ын Аль-Айн хотын төв шатрын клуб, 2015-2016
  • Ахлах дасгалжуулагч, Элит Брэйн ФИДЕ шатрын академи, 2017-2019; одоо зөвлөх багш
  • Дасгалжуулагч, БНХАУ-ын Шанхай хотын шатрын академи, 2020-2023
  • Ахлах дасгалжуулагч, АНУ-ын Сан Франциско хотын SUR академи, 2019 оноос одоог хүртэл цахим
  • Дасгалжуулагч, Япон улсын эмэгтэй шигшээ баг, 2020-2021 цахим
  • Дасгалжуулагч, Гернси арал улсын эрэгтэй шигшээ баг, 2022
  • Дасгалжуулагч, Тайландын Бангкок хотын The Rooky шатрын академи, 2024 оны 2 сараас
Пүрэвийн Жигжидсүрэн
Академийн зөвлөх багш

Пүрэвийн Жигжидсүрэн

Олон улсын мастер (IM), Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч.

  • Монгол Улсын шатрын аварга, 1985
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1975–1991
Эрдэм Дашибалов
Дунд шатны дасгалжуулагч

Эрдэм Дашибалов

ОХУ-ын ФИДЕ мастер. ACFA Mongolia-ийн дунд шатны дасгалжуулагчаар ажиллана.

  • ОХУ, БНСУ-ын өсвөрийн тамирчидтай ажилласан туршлагатай
  • Орос, Англи, Солонгос хэлээр чөлөөтэй харилцана
Filip Rudovsky
Анхан болон анхан дунд шат

Филипп Рудовский

ОХУ-ын дэд мастер.

  • 19 хүртэлх насны ОХУ-ын залуучуудын аварга
  • Европын блиц, рапидын залуучуудын багийн АШТ-ий хүрэл медальт
  • ОХУ-ын дээд лигийн оролцогч
  • Орос болон Англи хэлээр чөлөөтэй харилцана

Smart Class

Хичээл дуусмагц тайлан системд ирнэ

Хичээлийн дараа тайлан системд байршиж, өдөр тутмын хичээлийн тайланг эцэг эх болон багш нар системд нэвтрэн танилцах боломжтой.

  • Сэдэв, ирц, оролцоо, багшийн тэмдэглэл
  • Блүүмийн түвшин болон арга зүйн шинжилгээ
  • Эцэг эх болон багш нарт зориулсан мэргэжлийн тайлан
Daily Learning Report ACFA-204
Өнөөдөр

Тактик: давхар довтолгоо

Сурагч үндсэн санааг ойлгож, бодлого дээр хэрэглэх чадвараа дадлагажуулсан.

Bloom Apply
Ирц 100%
Идэвх High

Portal

Эцэг эхийн портал

Эцэг эх өөрийн эрхээрээ нэвтрэн орж Smart Class ухаалаг тайланг харах боломжтой.

  • Хүүхдийн өдөр тутмын хичээл, ахиц
  • Ирцийн мэдээлэл болон Smart Class тайлан
  • Гэрийн даалгавар болон багшийн тэмдэглэл
  • Чөлөөний хүсэлт системээр дамжуулах
Порталд нэвтрэх
ACFA Mongolia · Parent Portal
Д. Болд-Эрдэнэ
ДБ
Д. Болд
Анхан · Да, Лх, Ба · 16:00–17:30
92%
Дундаж ирц
11
Орсон хичээл
3
Тайлан
Сүүлийн хичээлийн тайлан
Тактик: давхар довтолгоо
Блүүм: Хэрэглэх ✓ Ирсэн
Сурагч сэдвийн үндсэн ойлголтыг эзэмшиж, бодлого дээр хэрэглэх чадвараа дадлагажуулсан.