Бидний тухай
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбар
ACFA Mongolia нь албан ёсны түншлэл, олон улсын арга зүй, Монгол авьяасыг дэлхийтэй
холбох зорилго дээр тулгуурлан хөгжиж байна.
АЗИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Хүндэт Их мастер (WGM) Алтан-Өлзийн Энхтуул танд,
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарыг амжилттай байгуулсанд тань халуун
баяр хүргэж байгаадаа туйлын таатай байна.
Энэхүү чухал санаачилга нь Монгол Улсад шатрын хөгжил болон залуу авьяастнуудын
боловсролд оруулж буй таны үнэнч зүтгэлийг тодорхой илэрхийлж байна. Сахилга бат,
суралцах үйл явц, оюуны хөгжлийг дэмжсэн орчныг бүрдүүлснээр Та зөвхөн Монголын шатар
төдийгүй Азийн шатрын өргөн хүрээний хамтын нийгэмлэгт үнэ цэнтэй, урт хугацааны хувь
нэмэр оруулж байна.
Хувийн зүгээс тэмдэглэхэд, Таныг Аль-Айн хот дахь Шатрын клуб болон Азийн Шатрын
Холбоонд хамтран ажиллаж байх үеэс тань ойр дотно найз, хамтран зүтгэгчийн хувьд
мэдэхийн хувьд энэхүү амжилтыг харахдаа онцгой баяртай байна. Таны хүсэл тэмүүлэл,
мэргэжлийн ур чадвар, алсын хараа тэр үед ч тодорхой байсан бөгөөд өнөөдөр Таны амжилт
улам өргөжин тэлж байгааг харахад бахархалтай байна.
Таны байгуулсан Академи цаашид шилдэг төв болон хөгжиж, өндөр амжилтад хүрэхийг хүсэн
ерөөе.
H.H. Sheikh Sultan Bin Khalifa Al Nahyan
President, Asian Chess Federation
Азийн шатрын холбооны албан ёсны мэндчилгээ
Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ
Азийн Шатрын Холбооны Академийн Монгол дахь салбарт тавтай морилно уу
Бидний эрхэм зорилго бол Монголын авьяаслаг хүүхэд, залуусыг дэлхийн шатрын түвшинд
бэлтгэх, тэдний оюуны чадавх, сахилга бат, сэтгэхүйн соёлыг хөгжүүлэхэд оршино.
Манай академи олон улсын стандарт, арга зүйд тулгуурласан сургалтыг санал болгож,
дэлхийн түвшний дасгалжуулагчидтай хамтран ажиллан суралцагч бүрийн онцлогт тохирсон
хөгжлийн замналыг бүтээнэ.
Монгол Авьяас - Дэлхийтэй Уулзах Цэг
Энэ бол бидний уриа төдийгүй бидний итгэл үнэмшил юм. Бид Монголын шатрын ирээдүйг
дэлхийтэй холбох гүүр нь байж онол, туршлага, инновацид суурилан дараагийн үеийг бэлтгэн
гаргах болно.
Таныг энэхүү оюуны аялалд нэгдэхийг урьж байна.
А.ЭНХТУУЛ
Их мастер (WGM), МУГТ